Гурван жил дамнасан ХЭДС-ийн зээлийн эргэн төлөлт 38.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 2014-2016 онуудад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлт 38,7%-ийн гүйцэтгэлтэй байгаа талаар мэдээллээ.
Тус газраас хугацаа хэтэрсэн эргэн төлөлтийг буцаан төвлөрүүлэх сарын аяныг
зохион байгуулсан байна. Аяны хүрээнд ийт 14 сумын хоёр хөтөлбөрийн / Малчдын
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ажлын байр дэмжих хөтөлбөр/ 79,590,4 мян төгрөгийн
хугацаа хэтэрсэн эргэн төлөлтөөс 30,833,3 мян төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих санд эргэн төвлөрүүлсэн нь энэ аж.
Нийт хугацаа хэтэрсэн эргэн төлөлтийг он оноор нь дурьдвал:
- 2014 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 13
иргэний 24,370,0 мян төгрөгийн хугацаа хэтэрсэн эргэн төлөлтөөс 8,450,0 мян төгрөг,
- 2015 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 12
иргэний 14,775,0 мян төгрөгийн хугацаа хэтэрсэн эргэн төлөлтөөс 8,025,0 төгрөг,
- 2015 онд Ажлын байр дэмжих хөтөлбөрт хамрагдсан 40
иргэний 25,425,4 мян төгрөгийн эргэн төлөлтөөс 5,638,3 төгрөг,
- 2016 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан
14 иргэний 15,020,0 төгрөгийн эргэн төлөлтөөс 8,720,0 мян төгрөгийг тус тус
ХХҮГазрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн байна.
Цаашид ХЭДС-аас зээл авсан иргэдийг заасан хугацаанд зээлээ төлөхгүй
тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авах болохыг аймгийн ХХҮГ-аас анхаарууллаа.