Олон улсын болон улсын чанартай авто замуудын хөдөлгөөнийг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭБайгалийн гамшигт үзэгдлийн улмаас хаагаад байсан олон улсын болон орон нутгийн чанартай авто замуудыг өнөөдөр өглөө 10.00 цагаас эхлэн нээлээ.
Өнгөрөгч хоёр өдөр Монгол Улсын хэмжээнд цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсч, их хэмжээний цас орон шуурснаас автомашин зорчих боломжгүй болж, олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хаагаад байсан юм. Харин өнөөдрөөс цаг агаарын нөхцөл байдал сайжирч, салхины хурд удааширсан учир Зам тээврийн сайдын тушаалаар дээрх замуудыг нээсэн байна.
Мөн авто замуудыг цэвэрлэх, аюулгүй зорчуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад уг тушаалаар үүрэг болгожээ.
Н.Туяа