Чевнингийн 2026–2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-10 11:09:52

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Chevening” тэтгэлэг хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.


Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй улсын залуу манлайлагчдад зориулсан магистрын түвшний нэг жилийн хугацаатай тэтгэлэг юм. Мөн хөтөлбөрт тэнцсэн оролцогчдын сургалтын төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн тийз, визний хураамжийг бүрэн даахаас гадна олон  улсын түвшинд харилцаагаа өргөжүүлэх боломжийг олгох ажээ. 


Уг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2025 оны аравдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. 

Бүртгүүлэх, тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.chevening.org/scholarship/mongolia/ холбоосоос авах боломжтой.

Related news