Энэ өдөр "TOP 20" индекс 20476.32 нэгж болж 0.02 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,404,141,365,990.84 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Өнөөдрийн арилжаагаар 18 компанийн 835 590 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 835,590 ширхэг хувьцаа арилжсанаас 6 компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал найман компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал Даатгал" ХХК-ийн MNDL хувьцаа 6.76 хувиар, "АйТүүлс" ХХК-ийн ITLS хувьцаа +2.18 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХХК-ийн MBW хувьцаа 8.38 хувиар, "ЛэндМН ББСБ" ХХК-ийн LEND хувьцаа 6.38 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.