Нөхөрлөл байгуулж жижиг үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Нөхөрлөл хөгжил 2018” наадмын арга хэмжээнд оролцож, нөхөрлөлүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Энэ үеэр
Биндэр сумын иргэн С.Нацагдорж гуайн хаягдал хуванцар саваар хийсэн
хашлага, сандал түлхүү анхаарал татаж байлаа. Мөн түүний гэр бүлийн
хүний тарьж ургуулсан булцуут цэцгээр хийсэн “Цагаан нуга” хуурай цайг
брэнд бүтээгдэхүүн болгон өргөжүүлэх боломжтой талаар дурдлаа.
"Нөхөрлөл-хөгжил" наадмыг аймгийн Засаг даргын ивээл дор хоёр дахь жилдээ
зохион байгуулж байгаа бөгөөд энэ арга хэмжээ нь нөхөрлөл байгуулж үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, тэднийг дэмжих зорилготой. Сүүлийн үед нөхөрлөл байгуулж жижиг үйлдвэрлэл эрхлэх сонирхол иргэдийн дунд нэмэгджээ.
Д.Одонтунгалаг
Comments