Хэнтийн ахмадууд байртай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Ахмадын хороо байгуулагдсаны 30 жилийн ойгоор аймгийн удирдлагууд ахмадууддаа шинэ байраар бэлэг барилаа.
Ахмадын хороо байгуулагдаад 30 жил болж байгаа боловч өнөөг хүртэл өөрийн гэсэн байргүй, үйл ажиллагаагаа явуулах боломж хомс байсаар иржээ. Тиймээс аймгийн удирдлагууд А зэрэглэлийн бүсэд төвийн шугамд бүрэн холбогдсон 800 гаруй м.кв талбайтай хоёр давхар, 700 м.кв эзэмшлийн талбайтай байрыг ахмадуудад хүлээлгэн өгөв.
Байрны урсгал зардлыг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид ч зардлыг жил бүрийн төсөвт багтааж шийдвэрлэх болно гэж аймгийн Засаг дарга Н.Ганбямба ярив. Анх удаа өөрийн гэсэн ордонтой болж байгаадаа Хэнтийн аймгийн ахмадууд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Одонтунгалаг
Comments