Нүүрснээс шатдаг хий гаргах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 11:28:36

Баян-Өлгий аймгийн «Эрчим» компани чулуун нүүрснээс шатдаг хий гаргаж эхэлсэн  санаачлагаа олон түмэнд харууллаа.

Байгаль орчинд ээлтэй, нүүрс хэмнэдэг энэ технологийг Солонгос Улсын «Шойну» компанитай хамтран туршилтын журмаар хийж эхэлсэн байна. Энэ удаагийн үзүүлэх туршилтанд Солонгосын дээр нэр дурдсан компанийн захирал Пак Жу Ман, орлогч захирал Жун Хаг Жун нар оролцлоо. Цаашид Улаанбаатар, Өлгийд нийтэд хүртээлтэй үйлдвэр байгуулах зорилготойн дээр түүнд багагүй хугацаа, ихээхэн хөрөнгө шаардагдах юм байна.

-Манай инженерүүд БНХАУ-ын энэ технологийг Солонгосуудтай хамтран нэвтрүүлэхээр гурван сар ажилласны эцэст саяны авсаархан туршилтыг сонирхуулж байна. Энэ технологи нь утааг багасгахын дээр нүүрсийг нэг дахин хэмнэнэ. Харин нүүрс удаан шатаж, хүчтэй халдаг тул халууныг даах тусгай зориулалтын зуух хэрэгтэй болно. Солонгосуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байна гэж «Эрчим» компанийн захирал Д.Мурат, орлогч захирал А.Бейбит нар ярилаа.

Ш.Айзаря

Related news