Шүүх хуралдааныг мэдээлэх журам шинэчлэгдсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:10:23

Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шүүх хуралдааныг мэдээлэх журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн дарга М.Нямсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шүүх хуралдааныг мэдээлэх харилцааг энэ журмаар зохицуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Шүүхийн тухай багц хууль, процессын хуулиуд болон бусад хууль тогтоомжид энэ журам бүрэн нийцсэн байна. Гэхдээ Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны дуу авиа, дүрс бичлэг хийх, тэдгээрийг архивлах харилцаанд эл журам хамаарахгүй ажээ. Журамд зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг ямар хэлбэрээр хэрхэн мэдээлэх зөвшөөрлийг шүүгч, шүүх бүхэлдэхүүн шийдвэрлэхээр заажээ.

Энэхүү шинэ тогтоолыг 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news