Энэ онд 860 гаруй мянган малыг вакцинжуулна

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-02-18 17:53:36

Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр Дундговь аймгийн 600 гаруй мянган малыг вакцинжуулж байсан бол энэ онд 862 мянга болж урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах малын тоо өсчээ.

Урьдчилан сэргийлэх тарилгыг хэзээ хийж эхлэх талаар аймгийн Мал эмнэлгийн хэлтсээс тодруулахад, 3 дугаар сарын дундаас мал төллөхтэй зэрэгцэн вакцинжуулалтыг эхэлнэ гэлээ.

Энэ онд шөвөг яр, дуут хавдар, сохор доголон, сахуу, галзуу зэрэг зургаан төрлийн вакцинаас гадна бруцеллёзын эсрэг тарилга хийх юм байна. 862 мянган малын 50 гаруй хувь нь төл мал байх ажээ.

Т. Отгонтуяа

Related news