Ном эрдэм аян 16 дахь жилдээ өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:47:08

“Ном эрдэм” аяны хүрээнд Баянхонгор аймагт 1480 уншигч 20.000 шахам ном уншсан бол соёл танин мэдэхүйн ажилд 700 орчим хүн оролцжээ.

Аймгийн Нийтийн номын сан, “Ном эрдэм аян” ТББ-тай хамтран “Ном эрдэм” 3 сарын аяныг 16 дахь жилдээ зохион байгуулсан байна. Арга хэмжээнд ЕБС-ийн сурагчид, багш нар, номын санчид, ард иргэд нийт 400 гаруй хүн оролцжээ.

Мөн үеэр Баянхонгор аймгийн зохиолчдын зохиол бүтээлийг олон нийтэд сурталчлах, зохиолчдыг алдаршуулах арга хэмжээг уламжлал ёсоор зохион явуулсан байна. Мөн “Ном Эрдэм” аяны хүрээнд аймгийн хэмжээнд “Зохиолын дүрийн тоглолт”-ыг зохион байгуулж, 300 орчим хүүхэд оролцжээ. Дүрийн тоглолтыг сургуулийн өмнөх нас, сургуулийн бага, дунд, ахлах анги гэсэн насны ангиллаар явуулсан байна.

Аяны хүрээнд аймгийн хэмжээнд хурдан  “Уншлагын олимпиад”-ыг хийж, аймгийн төвийн болон Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Заг, Галуут, Эрдэнэцогт, Хүрээмарал, Шинэжинст зэрэг  9 сумын 320 сурагч оролцжээ.

Б.Мөнхзул

Related news