Усны тооллого хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР2015 оны Усны тооллогоор Баянхонгор аймагт гол горхи 289, булаг шанд 1064, нуур тойром 82, рашаан 28 тоологдсон байна. Мөн цооног 83, хөв цөөрөм 8, худаг 3109, далан 2, цэвэрлэх байгууламж 3, услалтын систем 11 бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Усны тухай хууль, аймгийн нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд тус тооллогын ажлыг хийжээ. Тооллогыг аймгийн Байгаль орчны газар Алтайн өвөр говь, Бөөнцагаан нуур-Байдраг гол, Орог нуур-Түйн голын сав газрын захиргаадтай хамтран усны тоо бүртгэлийн ажлыг зохион явуулсан байна.
Б.Мөнхзул
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
3 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
11 days