Анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-25 16:32:41

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд үрийн буудайг татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал хураалт явуулсныг 80 хувийн саналаар дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Related news