Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд өглөөний ирц хүчинтэй гэдгийг мэдэгдээд хуралдааныг эхлүүлэв. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Оюун нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа завсарлага авах хүсэлтээ гаргасан боловч хуралдааныг даргалагч дахин завсарлага өгөх боломжгүй гэлээ. Уг хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний (нар, салхины) тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан юм.
Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналаар хураалт явуулж, дараагаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул
Related news

