БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нутаг буцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-17 15:00:47

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар энэ сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан өнөөдөр нутаг буцлаа.

Тэрбээр айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч, УИХ дарга нарт бараалхав. Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийхдээ Засгийн газар хоорондын Хамтарсан хороогоор дамжуулан ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ирэх оны 3 дугаар сараас Улаанбаатар-Пусаны хооронд нислэг үйлдэх зэрэг хэд хэдэн чухал асуудалд санал нэгдэв.

Түүнчлэн айлчлалын үеэр Далайн тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах тухай, Монголын Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сан, БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрийн корпораци хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурсан юм. Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын “Солонгосын Нийцлэлийн лаборатори” хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аныг Зам, тээврийн сайд М.Зоригт , Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, ГХЯ-ны Ази, Ойрхи дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат нар үдэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас үдэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news