Мөрөн сумын агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 10:32:53

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 20 гаруй байр байдаг ба нийт иргэдийн 95 хувь нь гэр хороололд амьдарч байна. Хүйтний улирал болж иргэд түлээ түлшээ их хэмжээгээр түлсний улмаас агаарын бохирдол нэмэгдсээр байна.

Агаарын бохирдолыг азотын давхар исэл, хүхэрлэг хий тоосонцор гэсэн 3 үзүүлэлтээр хэмждэг бөгөөд аймгийн ус цаг орчны шинжилгээний албанаас гаргасан мэдээллээр Мөрөн суманд азотын давхар исэл тоосонцор байх ёстой хэмжээ буюу стандаратаас давсан үзүүлэлттэй гарчээ. Мөн сүүлийн үед автомашины тоо хэт нэмэгдсэн, гэр хорооллын шороо хуурайшилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлсөөр байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Related news