Нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэв
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан боловсруулсан холбогдох бусад хуулийн төслийг гүйцээн боловсруулж, тус хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт даалгалаа.
663 days