Нийслэлийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого, тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг багасгаж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум, зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсөлд тусгажээ.
634 days