Соёлоор дамжуулан иргэдээ соён гэгээрүүлэхийг зорьж байна
Гванжу, БНСУ, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.Зүүн хойд Азийн бүс нутагт улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хоёр орны нэг нь Монгол Улс билээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт нь Ардын хувьсгал мандсан 1921 оноос эхлэн, 1937-1939 онд оргилдоо хүрч, 1990 оны ардчилсан хувьсгал ялах хүртэл үргэлжилсэн юм. Энэ түүхийн бодит үнэнийг хойч үедээ зөв ойлгуулж тайлбарлах, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргахгүйн тулд соёлоор дамжуулан ард иргэдээ соён гэгээрүүлэхийг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс зорьж байна.
623 days