Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 90 гаруй хувиар өсжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ санхүүгийн салбарын 2021 оны гуравдугаар улирлын тойм мэдээллээ өнөөдөр танилцууллаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувьд хүрчээ. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 13.4, даатгалын зах зээл 1.2, банк бус санхүүгийн байгууллага 6.7, хадгаламж, зээлийн хоршооны салбар 0.8 хувьтай байна.
1377 days