Монгол малчид Бэлчээрийн менежментийн олон улсын шагнал хүртэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын бэлчээрийн Их хурлаас манай улсын малчид шагнал хүртэв. Тодруулбал, Кени улсын Найроби хотноо болсон Олон улсын бэлчээрийн цахим их хурлын үеэр “Бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн чадавхын 2021 оны шагнал”-ын эздийг тодруулж, Монгол Улсаас Увс аймгийн Давст сумын “Бичигт хад” бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч Б.Баян-Очир, Төв аймгийн Лүн сумын “Адуун чулуун” бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч Ж.Солонго нар хүртлээ. Мөн Киргиз улсын бэлчээр ашиглагчдын “Сары булак” холбооны ахлагч Асанова Гулжан тус шагналын эзнээр тодорчээ.
1372 days