Аялал жуулчлалын салбарын НДШ, газрын төлбөрийг нэг жилээр хойшлуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын Үндэсний чуулган Скай резортын “Хүн театр”-т үргэлжилж байна. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэхүү чуулганыг Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зохион байгуулж, орон нутгийн болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын хамт салбарын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагааг сэргээн хөгжүүлэх талаар хэлэлцэж буйг онцоллоо. Тэрээр, энэ салбарт ойрын хугацаанд 5 шийдвэр гаргахаар ажиллаж буйг хэллээ.
1218 days