АХБ: Гадаадын хөрөнгө оруулалт орох салбараа эрэмбэлэх нь чухал байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд танилцуулав. Шинэ тайланд дурдсанаар инфляц өсөж, гадаад худалдаа тасалдсан хэвээр үргэлжилж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын нөхцөл илүү чангарах хүлээлттэй байна. Мөн геополитикийн, гадаад хүчин зүйлийн эрсдэлтэй нөхцөл байдал шинээр бий болсон зэрэг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд үлэмж хязгаарлахаар байгаа аж.
1213 days