Хот хоорондын зарим чиглэлийн нийтийн тээврийг түр хязгаарлалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийт нутгаар цас орж, хүйтрэн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал хүндэрсэн учир орон нутаг болон Улаанбаатар хот талаас /Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд/ тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн 8 чиглэлийн 215 зорчигчтой 29 автобусны хөдөлгөөнийг хязгаарлалаа.
1210 days