ӨНӨӨДӨР: "Бодлогын нам" хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 14-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт Нээлттэй нийгэм форумд "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас "Бодлогын нам" хэлэлцүүлэг зохион байгуулна.
9.00 цагт "Корпорейт энд Конвейншн центр"-т Атрын IV аяны хүрээнд "Эх орны-Эрүүл хүнс үйлдвэрлэгч" тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болно.
10.00 цагт Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд зуслангийн газрын өмчлөл, эзэмшил болон бусад асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 99025086
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төв иргэдийн цаг завыг хэмнэсэн дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар УБЕГ, Голомт банкнаас мэдээлнэ.
14.00 цагт "Туушин" зочид буудалд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг бууруулснаар гарсан үр дүнг танилцуулна.
Төрийн ордонд
9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт АН-ын 4/11 мэдээллийн цаг болно.
11.30 цагт Шадар сайд С.Амарсайхан МИК-ийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт Монголын залуучуудын холбооноос тус холбооны өмч хөрөнгийн талаар мэдээлнэ.
12.00 цагт иргэн Б.Ганхуяг Монгол хүний амийг хөнөөх захиалга өгсөн БНХАУ-ын иргэний хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.