Улстөрийн намуудын хуулийг бусад хуультай цогцоор шинэчлэхийг хүсэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт орсон улстөрийн намын зарим төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль, Улстөрийн намын болон Сонгуулийн тухай хуулийн харилцаа сэдвээр хэлэлцэв. Хэлэлцүүлгийг МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл нээж хэлэхдээ, “Өнөөдөр улстөрийн намуудын тухай хуулийг ярихаар гарцаагүй парламентын тогтолцооны талаар хөндөхөөс аргагүй.
1196 days