Д.Чойжамц хамба Нөхөн олговор олгох хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын зарим гишүүн бурхан шашин, соёлын
биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох
агуулгатай Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн
мэдүүлээд байгаа. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр хуулийн төсөл нь
шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх
зорилготой шууд холбогдож байгаа тул дэмжиж буйгаа илэрхийлэв.
1672 days