Хөрөнгийн биржид өнөөдөр 1.6 сая хувьцаа арилжив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 8-нд энгийн арилжаагаар 57 ХК-ийн 433,361,958.73 төгрөгийн үнийн дүн бүхий 1.6 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 35 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байв.
1647 days