Нийт транзит ачааны 74.3 хувийг ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 9 сарын байдлаар, “УБТЗ” ХНН нийт 23.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 1.5 сая тонноор илүү байна. Үүнийг төрлөөр нь тооцож үзвэл орон нутгийн 9,1 сая тонн, экспортын 9.0 сая тонн, импортын 2.4 сая тонн, транзит буюу дамжин өнгөрөх 3.2 сая тонн ачаа тус тус тээвэрлэжээ.
1399 days