Уул уурхайн 20 ААН 169 сая мод тарихаа амлажээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Ойн салбарын Үндэсний чуулган 2 дахь өдрөө “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилж байна. Өчигдөр “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр хуралдсан юм. Уг салбар хуралдааны үеэр ойн салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож ойн салбарыг хөгжүүлэх, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргав. Энэ хүрээнд “Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл” байгуулж, хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 18 ТББ нэгдлээ.
1370 days