Тусгай бүлгийн цэцэрлэгийг өргөтгөж, хүүхэд нэмж авах боломжийг бүрдүүлэв
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Арвайхээр сумын Тусгай бүлгийн 11 дүгээр цэцэрлэгийг 160 м/кв талбайгаар
өргөтгөж, хүүхдийн тоог нэмэх боломжийг бүрдүүллээ. Одоогоор тус
цэцэрлэгийн хоёр бүлэгт 32 хүүхэд суралцаж байгаа бол барилгыг
өргөтгөснөөр 40 гаруй хүүхэд хичээлийн, урлагийн, чийрэгжүүлэлтийн
өрөөнд өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой болж байна.
2382 days