Тариалан сум шинэ Эрүүл мэндийн төвтэй болно
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллахдаа Тариалан, Их-Уул сум болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Оюу-Ундраа хувийн эмнэлэг, Гурван гал өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Тариалан суманд Эрүүл мэндийн төвийг шинээр барих, Их-уул сумын сум дундын эмнэлгийг загвар сум дундын эмнэлэг болгох, аймгийн нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад асуудлыг шийдвэрлэн өгнө гэдгийг хэлж байлаа.
2921 days