ХӨВСГӨЛ
Эх орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн 10 бахархал
Монгол орны хойморт орших Хөвсгөл нутаг түүхийн ховор үнэт бүтээлүүд, онгон дагшин байгаль, ан амьтан, мал сүргийн тоо толгойгоор улсад тэргүүлдэг Монгол улсын аялал жуулчлалын тулгуур төв юм.  Хөвсгөл аймаг нь 107,2 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзлэн Монгол орны умард хязгаарын байгалийн үзэсгэлэнт орчинд оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг  бол Бүрэнхаан уулын  ноён оргил Мөнх сарьдаг 3491 метр өндөр юм. Хөвсгөл аймаг нь эх  орны торгон хойморт Завхан, Архангай, Булган аймаг, ОХУ-ын Буриад, Тува улстай хил залган оршдог байгалийн үзэсгэлэн бүрдсэн аялал жуулчлалын тулгуур бүс нутаг.   Тагна Саяан, Улаан тайга, Хорьдол Сардаг, Булнайн нуруу зэрэг өндөр уул нуруу, хөвч тайга, бэсрэг уулсын тэгш өндөрлөг, Дэлгэрмөрөн, Тэнгис, Шишгэд, Идэр Эг, Үүр, Уялган, Тэс зэрэг гол мөрөн, Хөвсгөл нуур, Цагаанннуур, Сангийн далай, Жугнай, Тунамал зэрэг нуур бүхий байгалийн үзэсгэлэн цогцолсон хөвч хангай уул усны орон болсон тус аймгийнхан нутгийнхаа онцлогийг харуулсан 10 бахархалаа ийнхүү тодорхойлжээ
2882 days