“Бага Алтаргана” наадам болно
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Буриад Монголчуудын ёс заншил, өв уламжлал, соёл урлаг спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулж шинэчлэн хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл, Булган аймгийн буриадын соёл, урлаг спортын “Бага Алтаргана” наадам энэ сарын 30-нд Хатгал тосгоны Сэлэнгэ жуулчны баазад зохион байгуулагдана. Энэ үеэр буриад ардын дууны уралдаан, буриад хувцасны үзүүлбэр, буриад бөхийн барилдаан, сээр наадуулах уламжлалт наадам, сарлаг булгиулах зэрэг тэмцээн болох юм.
2881 days