ТӨВ: “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг 12 өрхөд хэрэгжүүлж эхэллээ
Зуунмод /МОНЦАМЭ/ Монгол улсын Засгийн газар болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг Алтанбулаг сум хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөрөөр төллөх мал, малын тоо толгой олон ч, хүн бүл цөөтэй 12 өрхөд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдыг тодорхой хугацаанд ажилуулах гурвалсан гэрээ байгуулсан байна. Албан хаагчид тухайн малчин өрхдөө мал төллүүлэх, хонь хариулах, ямаа самнах, хашаа хороо, саравч барих ажлуудыг хийж, тусалж байгаа юм.
824 days