ТӨВ: “Адууны өв соёл” үзэсгэлэнг энэ сарын 28-ныг хүртэл дэлгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн
Нийтийн номын санд “Адууны өв соёл” марк, ил захидал, дугтуй, дурсгалын
зоос, цаасан мөнгөний үзэсгэлэнг өнөөдөр дэлгэв.
Энэхүү үзэсгэлэнг
Төв аймгийн баяр наадамд зориулж марк
сонирхогч, цуглуулагч, Монгол Улсын Зөвлөх инженер, Баянцагаан сумын уугуул
Өөхөнхүүгийн Ууганжаргал өөрийн цуглуулгаас дэлгэжээ.
Адууны өв соёлоор дагнан гаргаж байгаа
уг үзэсгэлэнг ойн өдрүүдээр буюу 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл
аймгийн Нийтийн сангийн танхимд дэлгэж, үзэгч олны хүртээл болгоно.
Марк нь тухайн улс орон, газар нутгийн түүхийн бас нэгэн үнэтэй сурвалж болдог.