ОРХОН: Түүврийн аргаар хийсэн шинжилгээгээр мялзан өвчин илрээгүй байна
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Л.Уртнаст цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд үхрийн арьс товруутах, бог малын мялзан, цэцэг, шүлхий өвчний тархалт нэмэгдсэн байна. Тухайлбал, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ зэрэг зэргэлдээх аймгуудад бог малын мялзан өвчин бүртгэгджээ.
136 days