ОРХОН: Зам засварын ажилтай холбогдуулан төв замын хөдөлгөөнийг түр хаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-14 20:54:24

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Орхон аймаг 2025 оны төсвийнхөө 80 гаруй хувийг инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжаа сайжруулахаар төлөвлөн баталсан. Өнөөдөр хавар, зуны хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлууд эхэлж буйтай холбогдуулан аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.


Төв зам дагуух Баянгийн уулзвараас Чандмань төвийн уулзвар, 4 дүгээр хорооллын 27 дугаар байрны уулзвараас Чандмань төвийн уулзвар руу нэвтрэх  авто машины  хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 20:00 цагаас 40 хоногийн хугацаанд хязгаарлахаар боллоо.

 

Хотын төв зам хаах болсон талаар “Талст билэг” ХХК-ийн инженер Г.Ганбаяр, "Бетон хийцлэлийн хаталт, бэхжилтийн хугацаа барилгын норм дүрмийнхээ дагуу 28 хоног байдаг. Ингэж өргөтгөн шинэчилснээр цаашид Орхон аймаг замаа ухаж хөндөхгүйгээр шугам солих, засварлах боломжтой болно. Нийт 152 м дулааны шугам, 108 м цэвэр усны шугам шинэчилнэ. Үүнээс 32 м, 18 м хонгилын системтэйгээр хийнэ. Дулааны 3 худаг, 1 цэвэр усны худгийг бетон хийцлэлээр угсарч, шинэчлэх ажил хийнэ" гэв.


Мөн Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн уулзвараас 27 цэцэрлэг хүртэлх 272 м  авто замыг, явган замтай нь шинэчилж засварлаж байна.


Орхон аймагт өнөөдрийн байдлаар 7 байршилд авто замын ажил хийж байна.


Related news