ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ машин үйлдвэрлэнэ
Баян-Өндөр, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хөгжлийг хурдасгах “Эрдэнэт шинэ илгээлт” төслийн хүрээнд 12 төсөл хэрэгжүүлнэ. Үүний зургааг нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, үлдсэн зургааг нь Орхон аймгийн ЗДТГ хэрэгжүүлэх юм. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Эрдэнэт машин” цогцолбор төсөл, Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах төсөл, Хаягдлын шинэ сан байгуулах зэрэг зургаан төсөл юм.
237 days