Эрүүл мэндийн салбарынхан төрийн одон медаль хүртлээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүлийг хамгаалахын салбарт олон жил ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Б.Жавхлан, Хотын захирагчийн Хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын асуудал хариуцсан орлогч Б.Батболд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга С.Жаргалсайхан нар гардууллаа.
1480 days