Багийн засаг дарга нар батламж, тамга тэмдгээ гардан авлаа
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дархан сумын 18 багийн засаг дарга нар тамга,
батламжаа гардан авлаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
түүний удирдлагын тухай холбогдох хуулийн дагуу багийн иргэдийн нийтийн хурлаар
сонгогдсон дарга нарыг дээд шатны байгууллага буюу сумын ИТХ, Засаг даргад
батламжлуулахаар саналаа хүргүүлдэг.
1417 days