Арван өрхөд гэр бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-02 20:40:34

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 60 жилийн ойн хүрээнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б. Баттөмөрийн гэр бүл, аймгийн ЗДТГ-тай хамтран  арван өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Багийн Засаг дарга, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчдийн судалгаанд үндэслэн салбар бүрт ажиллаж буй өрх толгойлсон, түрээсийн байр, сууцанд амьдардаг иргэдийг сонгон ийнхүү гэр олгосон аж. Тодруулбал эдгээр арван иргэн нь нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ажилтан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч, ЕБ-ын дөрөвдүгээр сургуулийн үйлчлэгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэн, өрх толгойлсон эх гээд амьдралынхаа төлөө тэмцэж яваа, тухайн байгууллагуудаа 10-25 жил ажиллаж буй иргэд ажээ. Хотын ойн хүрээнд гэртэй болсон иргэд аймаг орон нутгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөрийн гэр бүлд талархлаа илэрхийлж байлаа.

Related news