Environment
Earth Hour to be marked
Ulaanbaatar /MONTSAME/ The tenth Earth Hour, an annual event aimed at raising public awareness of climate change as well as enhancing the individuals’ participation in fight against the issue, is to be held at the Sukhbaatar square from 8:30 PM to 9:30 PM on March 30.The Earth Hour will be co-organized by environmental organizations in Mongolia including the World Wildlife Fund Mongolia Programme Office. During the event, candles will be lit on the central square and all lights will be turned off for one hour and a folk art concert will take place. Some 3 billion 600 million people of 188 countries joined last year’s event. This time, the organizers are endeavoring to spread information about the harmful effects of plastic and encourage people to say no to plastic.Эх дэлхийнхээ төлөө хуванцар савны хэрэглээтэй тэмцэнэУур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа жил бүр болдог.  Уламжлалын дагуу “Эх дэлхийн цаг-2019” үйл ажиллагаа гуравдугаар сарын 30-нд буюу бямба гаригт 20.30 цагт дэлхий даяар нэгэн зэрэг эхлэх гэж байна.Уг үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар тэргүүтэй Монголд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.“Эх дэлхийн цаг-2019”-ийн үеэр 20.30-21.30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэнэ. Мөн бүрээ, бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэх юм.“Эх дэлхийн цаг”-аар нэг цагийн турш гэрэл унтрааж, цахилгаанаа хэмнээд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломжтой гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог. Тус үйл ажиллагаанд өнгөрсөн жилийн хувьд 188 орны 5251 хотын гурван тэрбум 600 сая хүн хамрагджээ. Тэдний нэг нь Монголчууд бөгөөд 2010 онд Улаанбаатар хот анх удаа уг үйл ажиллагаанд нэгдсэн юм. Харин энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцох гэж байна. Энэ удаа зохион байгуулагчид хуванцрын хор холбогдлыг олон нийтэд сурталчлах, хуванцраас татгалзахад үйл ажиллагааг чиглүүлж байгаа аж.
1873 days