ТӨВ: “Цэцээ гүний хурд-2022” зүүн бүсийн наадам боллоо
Төв /МОНЦАМЭ/ “Цэцээ гүний хурд-2022” зүүн бүсийн наадам Төв аймгийн Эрдэнэ суманд 7 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Тус бүсийн наадмыг Төв аймгийн Эрдэнэ сум, “Гурван хүрэн” уяачдын холбоо зохион байгуулсан бөгөөд Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Батсүмбэр, Архуст, Мөнгөнморьт зэрэг 7 сумд оролцож, газар газрын шигшмэл хүлэг, хүчит бөхчүүд хүрэлцэн ирж наадлаа.
1107 days