АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 39 удаагийн объектын гал түймэр гарчээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд аймгийн ОБГ-т энэ оны 9-р сарын байдлаар нийт 39 удаагийн объектын гал түймэр гарч, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид гал түймрийн аюулаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 525 сая төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалжээ. Объектын гал түймэр пийшин зуухны галын аюулгүй байдал хангаагүй, цахилгаан ашиглалтын дүрэм зөрчсөнөөс гарсан байна.
1041 days