СҮХБААТАР: Сурагчдад Дарьганга марзайг зааж байна
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Монгол адууг дагасан ёс уламжлал, өв соёл их. Тэдгээрийн
нэг бол марзай бөгөөд үүнийг соёлын үнэт биет бус өв гэж үздэг. Харамсалтай нь
сүүлийн жилүүдэд энэ соёл мартагдаж, бүр устаж үгүй болох дээрээ тулаад байгаа.
Тиймээс уламжлалт өв соёлоо хадгалж авч үлдэх, сэргээх, өвлүүлэх үүднээс өв
тээгч Т.Батмөнх сурагчдад Дарьганга марзайг зааж байна.
907 days