Архангай аймагт Хятадын соёлын өдрүүд болов
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-ын “Хятадын соёлын наадам 2017“ арга хэмжээг зохион байгууллаа. Соёлын наадмын эхний өдөр Агаруу зандан модоор хийсэн бүтээлүүд болон "Шар цэцгийн гүйлс" соёл урлагийн болон Хятадын ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн болж, Хятадын ахмад жүжигчид, Хайнань мужийн дуу бүжгийн бүлгэм, Тяньжинь мужийн жүжигчдийн хүндэтгэлийн тоглолтууд болсон юм.
2889 days