Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-22-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Ихтамир сумдад Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явуулж дууслаа.
Үзлэг шалгалтаар сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн байна.
Үзлэгээр аймгийн 19 сумаас 10 сумын мэргэжлийн ангийн бэлтгэл байдлыг шалгасан бөгөөд нэгдсэн дүн нь Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн дараа гарах юм.

Б.Гэрэлт-Од