ДОРНОГОВЬ: Луун хээтэй “Ямбаны дээл”
Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн үзмэрийн танхимд Чингис хааны алтан ургийн хүн, Түшээт Хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны ноён Амгаабазарын Анандбазарын өмсөж байсан луун хээтэй дээл, малгай гутал, өөрийнх нь хэрэглэж байсан зааны ясан хэт хутга хадгалагдаж байна.
326 days