Сувилагч нартаа талархал илэрхийлэн, аймаг орон нутгийн шагнал гардуулав
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү өдрийг Монгол Улсын хувьд 1995 оноос хойш тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчийн өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, олон жил болон эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон ур чадвартай сувилагчдыг шагнан урамшуулдаг.
1558 days