Үндэсний сурын харваанд 86 харваач оролцож цэц мэргэнээ сорилоо
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн наймдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд цар тахлын дэглэм баримтлан өндөр зохион байгуулалтан дор үзэгчгүйгээр болж өнгөрлөө. Үндэсний их баяр наадам Тулгар Төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, аймгийн баярын Үндэсний сурын харваанд нийт 86 харваач оролцож цэц мэргэнээ сорьсоноос Аймгийн мэргэн 2, Гарамгай харваач 1, Гоц харваач 2, нийт 5 цолтон төрлөө.
1441 days